Since 2012
Бидний тухай
Taaz.mn — Гурван Сайхан Билэг ХХК
Манай Гурван Сайхан Билэг ХХК нь 2012 оноос эхлэн дотор засалын материал, тэр дундаа бүх төрлийн тааз, ханын материалуудыг худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.
Улмаар 2024 оноос "Тааз Эм Эн Групп" группыг үүсгэн байгуулж БНХАУ-д өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг бий болгон чанар стандартыг дээд зэргээр чухалчлан үйлдвэрлэж хэрэглэгч, захиалагч нартаа хүргэж байна.
Одоогоор Улаанбаатар хотод 3 салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашдын хөгжлийн хүрээнд 2025 онд бид Испанийн алдарт TOR PINTURAS брэндийн дотор болон гадна эмульсийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулан ирж, хэрэглэгчиддээ олон улсын чанарын бүтээгдэхүүнийг санал болгож байна.